2012-01-13

"BIGBANG" ТАНИЛЦУУЛГА


Нэр:Kwon Ji-Yong
Тайзны нэр:Gdragon
Төрсөн он сар өдөр:1988*8*18
Хамтлагийн ахлагч,реппэр, продюсерийн үүрэгийг гүйцэтгэдэг. Өмнөд солонгосын Сөүл хотод төрсөн. 12 настайдаа YG entertainment-н бэлтгэлд орж 6 жил бэлдсэний дараа анхны дебүтээ хамтлагийнхантайгаа хийсэн. YG family цомогт бага байхаасаа орж байсан. Анх 8 настай байхдаа Little Roora хамтлагт байсан бөгөөд шинэ жилийн цомог гаргаад тэр хамтлаг байхгүй болсон байна. Энэ үед түүний ээж ахиж хүүгээ дуулахгүй байх гэж бодож байсан ч тэрээр өдийг хөртэл шантралгүй зүтгэсэн. Дууны үг бичих ая зохиох тал дээр маш авъяастай. Бидний сэтгэлд хоногшсон Lies, Haru haru, Last farewell дуунуудыг зохиосон. Одоо продюсерээс гадна стиль тодорхойлогч болоод байгаа.
Нэр:Dong Young-bae
Тайзны нэр:Taeyang
Төрсөн он сар өдөр:1988*5*18
Хамтлагийн гоцлол дуучин, гоцлол бүжигчний үүрэгийг гүйцэтгэдэг. Өмнөд солонгосын Сөүл хотод төрсөн. Jinusean-ы  A-yo клипэнд тоглосныхоо дараа 12 настайдаа YG entertainment-н бэлтгэлд орж 6 жил бэлдсэний дараа анхны дебютээ хамтлагийнхантайгаа хийсэн. Gdragon- оос арай түрүүлж орсон байсан ч тэр хоёр чацуугаас гадна тэндээ хамгийн жижиг нь байсан учраас сайн найзууд болж GDYB нэртэй хамтлаг болоод уран бүтээлээ хийхээр бэлдэж байсан ч БИГБЭНГ хамтлагийг бүрдүүлэх гишүүдийн тоонд багтсанаар GDYB төлөвлөгөөнөөс хасагдсан. Англи, Япон, Испани хэлээр ярьж чадна.
Нэр:Choi Seung Hyun
Тайзны нэр:T.O.P, Tabi
Төрсөн он сар өдөр:1987*11-4
Өмнөд солонгосын сөүл хотод төрсөн. Реппер,ая зохиогч, шүлэг зохиогч, beatbox бас жүжигчин гээд хамгийн олон мэргэжлийг нэг дор өөртөө цогцлоосон. Gdragon тэр 2 дунд сургуулийн найзууд байсан. Сургуульд байхдаа хамтдаа тоглож хамтдаа реп хийн цагийг өнгөрөөдөг байсан ч Gdragon  YG entertainment-н бэлтгэлд орсноос хойш холбоо тасарсан байсан. Харин ТОП  BIgbang шалгаруулалтанд оролцохоор YG entertainment-д ирснээр тэр эргэн хамтдаа байж найзуудын харьцаагаа сэргээсэн юм. Анхны шалгаруулалтанд тэнцээгүй учраас гэртээ харьж 6 сар шаргуу бэлдсэний эцэст ахин шалгуулж тэнцсэн учир нь би YG entertainment-д орохыг үнэхээр их хүсч байсан гэж дурссан байдаг.
Нэр:Kang Daesung
Тайзны нэр:    Dae Sung, D-Lite
Төрсөн он сар өдөр:1989-4-26
Family Outing шоуны гишүүн. БИГБЭНГ-д орсноос хойш түүний замнал эхэлсэн. Мюсикл жүжгэнд тоглодог. Түүний царайг хараад анх тэнцүүлэхгүй байх гэж өөрөө бодож байсан ч хоолойг нь сонсоод шууд авсан гэж байдаг. Түүний ээж трот буюу зохиолын дуунд дуртай учраас тэр багаасаа зохиолын дуу сонсож өссөн. Иймдээ ч зохиолын дууг маш сайн дуулдаг юм.
Нэр:Lee Seung-hyun
Тайзны нэр:    Seungri,Victory
Төрсөн он сар өдөр:1990-12-12
Bigbang-аас өмнө Gwangju-н бүжгийн хамтлагт байсан. Let’s Cokeplay: M.Net Battle Shinhwa шоунд оролцож байсан ч ялагч болж чадаагүй. БИГБЭНГ шалгаруулах шоуны 9р хэсгээс хасагдсан ч YG захирал түүнд ахин нэг боломжийг олгосноор тэр БИГБЭНГ гишүүн болсон. Хамтлагтаа хамгийн шаргуу хөдөлмөрч гэж хэлэгддэг. Учир нь анх түүний авъяас нөгөө 4-өөсөө хамаагүй дутуу байсан ч цаг наргүй бэлтгэл хийдэг байсны үр дүнд хэмжээнд нь очсон юм.

No comments:

Post a Comment